Эрүүл мэндийн яам, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороотой хамтран зургаа дахь жилдээ ХДХВ/ДОХ-ын асуудлаар үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Үндэсний чуулганаар Монгол Улс дахь ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар тайлагнахаас гадна ДОХ-той тэмцэх үндэсний хороог дахин байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тус чуулган ирэх арваннэгдүгээр сарын 26, 27-нд Улаанбаатар зочид буудалд болно.



















































