
“Цахим болор цом” яруу найргийн наадам интернетийн орчинд явагдах учраас хүссэн хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах гэнэ. Энэ тэмцээнд оролцох бүтээлүүдийг ирэх 12 дугаар сарын 25-нд хүртэл Facebook page хуудсаараа дамжуулан хүлээн авч, шилдэг 20 шүлгийг зарлах аж.
Энэ наадмынхаа талаар СГЗ С.Оюун “Энэ жил цахимаар буюу интернэт хэлбэрээр яруу найргийн наадмыг хийхээр болсон. учир нь цахим орчинд бол ханаа ч шүлгүүдээ явуулах боломжтой бөгөөд тус наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон. Шүүгч дээр нь бүх яруу найрагчид ажиллана" гэж байлаа.
Тэмцээнд оролцох шүлгийн хувьд сэдэв чөлөөтэй, нэг хүн гурав хүртэлх шүлгээр оролцож болохоос гадна шүлэг нь хоёроос дээшгүй хуудас байх шаардлагийг тавьжээ.
Сэтгэгдэл (4)