
Өнөөдөр буюу нийслэлийн өдрийг тохиолдуулан хотын хэмжээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэдгээрийн нэг болж Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд болох бүх дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд өглөөний 08:00 цагаас өдрийн 16:00 цаг хүртэл нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Түүнчлэн тус газраас гаргасан уриалгын дагуу “Баянгол” “Номуун” зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүд болон "Монос" эмийн сангийн зарим салбарууд иргэдэд хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлж байна.