Нийслэлийн 374 жилийн ойд зориулсан хямдралтай худалдаа Чингисийн талбайд үргэлжилж байна. Энэ худалдаанаас хэрэглэгчдийн хамгийн их сонирхож авч байгаа нь "Мах маркет" компани болон "Хүчит шонхор" захын махны худалдаа юм. Ялангуяа "Мах маркет" хонины махыг нэг килограммыг нь 3700 төгрөгөөр зарж байгаа тул худалдан авагчдын урт дараалал үүсчээ. Хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул энэ дарааллыг хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар зохицуулж байна.


Сэтгэгдэл (4)