
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын зарим байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар "Өнгөт ухаан", "Уран мөр", "Нар", "Зулзаахай", "Гурван-Эрдэнэ", "Энх-Орших", "Ариун-Эрдэнэ" зэрэг хувийн цэцэрлэг нь дүүргийн нутаг, дэвсгэрт сургалт эрхлэх зөвшөөрөлгүй байсан аж. Зөрчлийн дагуу "Уран мөр", "Энх-Орших", "Нар", "Гурван-Эрдэнэ" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, үүсгэн байгуулагчдад нь хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн "Зулзаахай" цэцэрлэгт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгсөн байна.