
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй өнөөдөр уулзалт зохион байгуулна. Уулзалт МҮХАҮТ-ын байранд 10.00 цагт эхлэх бөгөөд бензин, шатахууны үнэ болон бусад асуудлаар бизнес эрхлэгчидтэй ярилцах аж.