
Журам хэрэгжиж эхэлснээр хурд хэтрүүлэх зөрчил 68 хувиар, гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурсан байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан, ачиж журамлаж эхэлсэн. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасч, зөрчил тоо 40 хувиар буурсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийтэд харилцах хэлтсээс мэдээллээ.