
Хангамж үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас жилийн 3,8-4 хувийн хүүтэй зээл нефть импортлогчдод олгосон. “Жаст” компанийн хувьд 18 тэрбум төгрөгийн зээл авсан юм байна. Гэтэл 12 тэрбум төгрөгийг нь зориулалт бусаар хэрэгжүүлсэн нь тогтоогджээ. Тиймээс Монголбанкнаас тус компанид олгосон зээлээ эргүүлэн татсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.