
Иргэдээс ирүүлсэн нийт санал хүсэлтийн дийлэнх хувийг хүйтний улирал эхэлсэн энэ цаг үед дотоодод борлуулж буй нүүрсний үнэ өндөр, олдоц муу байгаа тухай асуудлууд байсан аж.
Өнөөдрийн байдлаар Цайз захад шуудай нүүрс том багаасаа хамаараад 1500-3000 төгрөг байгаа бол портер нүүрс хаанахын нүүрсээсээ хамаарч өөр өөр үнэтэй байгаа юм. Тухайлбал налайхын нүүрс нэг портер нь 180 мянган төгрөг, өндөрлөгөөтэй тэвштэй нь 300 мянган төгрөгт хүрчээ. Харин Багануурын нүүрс нэг портер нь 160-280 мянган төгрөг, Алаг толгойн нүүрс нэг портер нь 300 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалагдаж байна.