Хөөрхөн зүрх сан болон Maxam LLC нарын зүгээс Хорих ангид хүмүүжиж байгаа эхчүүд болон өөрийн сонголтоор биш эх үрийн холбоосоор хорих ангид байрлаж байгаа нярай үрсэд илгээсэн тусламжийн барааг "Лантуун дохио" бүлгэм гардуулж өгсөн байна. Өмнө жил нярай хүүхдүүд эхтэйгээ цуг хорих ангийн бүс дотор байрладаг байсан бол энэ жилээс нөхцөл байдал сайжирч байрлал нь ч хорих ангийн гадуур байрладаг болсон билээ.


Д.Ундрах/24tsag.mn/