Уул уурхайн яамнаас өгсөн мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын зэсийн үйлдвэрлэл 542,4 мян.тн буюу 77 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2,777.0 мян.тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай байна. Харин нүүрс олборлолт 19,7 сая.тн буюу 76 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 178,2 тэрбум төгрөг буюу 53 хувьтай байна.Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 6985,1 кг-ийг олборлож 194 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 165 хувьтай байна. Харин Төмрийн олборлолт 4,441.3 мян.тн буюу 60 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 80.6 мян.тн буюу 194 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн тус яамны харъяа Ашигт малтмалын газар 28,867.32 сая, Газрын тосны газар 116,7 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна.


















































