
Өнөөдрөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд манай улсад Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах болсон тул эрхэм жолооч, сонсогч та бүхэн уурлаж бухимдалгүй , дүрмээ баримтлан соёлтой оролцоорой. Төрийн хамгаалалт нь 3 зэрэглэлтэй байдаг өнөөдөр явагдах гэж буй хамгаалалт нь 1 дүгээр зэрэглэлийн хамгаалалт явагдана. Энэ нь явах маршрутын замыг бүрэн чөлөөлж тухайн хамгаалуулагчийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой байдаг. Та бүхэнд замын хөдөлгөөний нөхцөл байдал, хаагдах болон сонгож явах замын талаарх мэдээ мэдээллийг Авто радио 96.3 аар тогтмол мэдээлэх тул сонож явахыг зөвлөж байна
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)