Улсын Дээд шүүхээс 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хэвлэлийн бага хурал хийнэ.Хурлын үеэр Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүнүүд оролцож мэдээлэл хийх юм. Шүүхийн тухай багц хуулиуд ирэх сарын 1-ний өдрөөс бүрэн утгаараа хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад орох өөрчлөлтийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ярих ажээ. Мөн Монгол Улсын шүүхүүдийн сүүлийн жилүүдийн шүүн таслах ажлын дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна.

















































