Өнгөрсөн сараас эхлэн хууль бусаар томилогдсон гэх эмнэлгийн даргаа эсэргүүцэн жагсаж эхэлсэн ГССҮТ-ийн эмч нар дахин жагсаж эхэлжээ. Яг одоо тус төвд Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байгаа бөгөөд тэд хурал үргэлжилж буй танхимын гадна жагсч байна. Тэд өнөөдрийн дотор ГССҮТ-ийн даргын томилгоог цуцлахгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд 50 гаруй эмч, сувилагч оролцож байна гэсэн мэдээ байгаа юм.
ГССҮТ-ийн эмч нарын өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монголын хэлж буйгаар өчигдөр ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр ажлаас халагдах өргөдөл өгсөн 19 эмчид ажлаас нь чөлөөлж буйг мэдэгдсэн гэжээ.






















































Сэтгэгдэл (6)