
Чингис хааны мэндэлсэн өдөр болох үйл ажиллагаа
- 10.00 цагт Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)
- 10.10 цагт “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)
- 10.40 цагт Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)
- 11.40 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)
- 12.30 цагт Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна
- 12.40 цагт Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ
- 12.50 цагт Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)
- 14.00 цагт Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)
- 17.40 цагт Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд)