“Баясгалант болор”, “Эрхэм сан” компаниуд шаардлага хангаагүй кимчи үйлдвэрлэж байжээ
Мэргэжлийн
хяналтын ерөнхий газраас бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар аюулгүй байдалд
шалгалт хийжээ. Шалгалтанд өмнөх 2012 онд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж
байсан гэх 11 компани хамрагдсан байна. Ингээд 20 гаруй нэрийн бүтээгдэхүүнээс
73 бүтээгдэхүүний дээжээр шинжилгээ
хийхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн илрээгүй аж. Харин чанарын
шаардлага хангахгүй кимчи үйлдвэрлэж байсан хоёр компанийн үйл ажиллагааг
зогсоожээ. Эдгээр газрууд өмнөх оны болон энэ жилийн хяналт
шалгалтаар их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Тиймээс “Баясгалант болор”, “Эрхэм сан” гэсэн кимчи үйлдвэрлэдэг аж ахуй
нэгжүүдийг хаасан байна.
24tsag.mn