
Нийслэлийн Удирлагын зөвлөлийн хуралдаан яг одоо "Хангарьд" ордонд болж байна. Уг хурлаар Улаанбаатар хотын бонд гаргах талаар хэлэлцэж байгаа юм. Хэрэв Удирдлагын зөвлөлийн гишүүд зөвшөөрвөл уг бондыг ирэх жилээс гаргах юм байна. Бондоос босгосон мөнгийг хотын бүтээн байгуулалтанд зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн удирдлагаас өмнө нь хоёр удаа ийм бонд гаргахаар оролдож байжээ.
Т.Гэрэл