
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр дахин хуралдана. Хуралдаанаар анх удаа зохион байгуулах гэж буй Нийслэлийн 2014 оны төсвийг боловсруулахад иргэдээс санал авах хэлэлцүүлэгийн талаар хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцүүлгийг хэзээ, хэрхэн зохион байгуулж, иргэдийн оролцоог хангах, төсөв саналаа яаж тусгах талаар тодорхой мэдээлэл өгнө.
Хурал 14.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.