
Монголын Тогооч нарын холбоо Монголын Мастер Тогоочдын холбоо, Монголын Мэргэжлийн Бартендерын Холбоo зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэнгийн зорилго нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдэд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг түгээх юм.
Үзэсгэлэнд Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, Хүнсний бүтээгдэхүүн импортлогч компаниуд, нийтийн хоолны үйлчилгээний газрууд болон нийтийн хоолны тоног төхөөрөмж борлуулагчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна. Энэ үеэр хоол хүнстэй холбоотой олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдоно. Тухайлбал монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн, шилдэг бартендер шалгаруулах тэмцээн ”Хэн хамгийн их хотдог идэх вэ?” зэрэг тэмцээн уралдаануудыг зохион явуулах аж.
hot_dog
Түүнчлэн нэртэй ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амтлах боломжийг олгож ирсэн хүн бүрт дурсгалын стикер, хөргөгчний наалт бэлэглэнэ. Мөн гэрийн эзэгтэй нарт хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалт явуулж мастер тогооч нарын гарын хоолны дуудлага худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.
Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд өглөөний 10:00-19:00 хооронд болох юм байна.
“UB FOOD AND BEVERAGE EXPO 2013”-ын үеэр болох зарим сонирхолтой арга хэмжээнүүд хэзээ хэдэн цагт болохыг доорхи хүснэгтэд үзүүллээ.

Сэтгэгдэл (1)