
Түүнийг эхлээд ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер будлиантуулсан зэрэг хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч тэрээр үйлчлүүлчдийнхээ халааснаас тус бүр 4000 мянган төгрөг авч урьдчилсан байдлаар 2,2 тэрбум төгрөгийн хохирол зувчуулсныг цагдаагийнхан тогтоогоод байгаа.
Түүнчлэн С.Батмөнхийн хэрэгт мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн билээ. Тэрээр өнгөрсөн жилийн сүүлчээр ИНЕГ-аас халагдахынхаа өмнөх шөнө 60 тушаалд нэгэн зэрэг гарын үсэг зурсан байдаг. Дээрх тушаалуудын 30 гаруй нь танил талдаа байр олгох тухай байжээ.
Энэ хэрэгт түүнтэй хамт тус газрын тэргүүн дэд дарга П.Мөнхжаргал, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга Ж.Чулуунбаатар нарыг АТГ-т шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (4)