
Өнөөдөр 13.00 цагт Улсын Дээд шүүхээс хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүнүүд оролцож шүүхийн тухай багц хуулиуд энэ сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс бүрэн утгаараа хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад орох өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.
Түүнчлэн Монгол Улсын шүүхүүдийн сүүлийн жилүүдийн шүүн таслах ажлын дүнгийн талаар мэдээлэл өгөх юм байна.