
Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнгийн үеэр хоол хүнстэй холбоотой олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдож байгаа юм. Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу өчигдөр монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн эхэлсэн бөгөөд маргааш дүнгээ гаргана.
Үзэсгэлэнд оролцохоор ирсэн хүмүүс шилдэг ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амталж дурсгалын зүйл стикерийг бэлгэнд авахаас гадна гэрийн эзэгтэй нар хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах боломжтой. Мөн мастер тогооч нарын гарын хоолыг дуудлага худалдаагаар худалдан авч болох юм.
Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд өглөөний 10:00-19:00 хүртэл дэлгэгдэнэ.
