Манай улсад 39 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэсэн судалгаа байдаг. Тэдэнтэй ажиллах багшийн хүрэлцээ муу дээр нь энэ төрлийн хүүхдүүдтэй ажиллах багш нарыг бэлтгэдэггүй зэрэг нь ихээхэн шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тэгвэл маргааш буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт болох гэж байна. Сургалтанд нийт хөгжлийн бэлхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 200 гаруй багш хамрагдаж байгаа юм.
Тус сургалт маргааш өглөөний 09.00-18.00 цагийн хооронд Багш хөгжлийн ордны 605, 405 тоотод явагдана.




















































