
Харин энэхүү зохицуулалт амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд үйлчлэхгүй. Тиймээс маргааш буюу энэ сарын 4-ний даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. УИХ-аас 2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг.