
Энэ сарын 7-11-ний өдрүүдэд Өмнөговь аймагт үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. “Үндэсний үйлдвэрлэгчид хөгжлийн төлөө хамтдаа” уриатай уг үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна.
Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулсанаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид туршлага мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр болох юм