зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамрын хийдэд зочилж, Шамбалын орон, Хүслийн ууланд аялав

2013-11-04
0
ЖИРГЭХ
  Манай сурвалжлах баг Уул уурхайн яам, Газрын тосны газар, бусад сэтгүүлчдийн хамт Дорноговь аймагт байрлах  Хамрын хийд, Хүслийн уулаар зочлоод ирлээ. Дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг нь Хамрын хийд бөгөөд ямарч үед хүмүүс зорьж ирсээр байдаг гэдгийг  нутгийн олон хэлж байв.
    Манай сурвалжлах баг Уул уурхайн яам, Газрын тосны газар, бусад сэтгүүлчдийн хамт Дорноговь аймагт байрлах  Хамрын хийд, Хүслийн уулаар зочлоод ирлээ. Дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг нь Хамрын хийд бөгөөд ямарч үед хүмүүс зорьж ирсээр байдаг гэдгийг  нутгийн олон хэлж байв. Мөн жил бүр л Хамрын хийд улам л хүрээгээ тэлж суварга, хийдийг нэмж байгуулсаар байгаа аж. Ингээд та бүхэнд  Хамрын хийдэд зочилж, Шамбалын орон, Хүслийн ууланд аяласан сурвалжлагаа хүргье.

DSC_0296Хамрын хийд байрласан толгодод шилийн сайн эр цөллөгдсөн байжээ
Бид тус хийдийн хөтөчөөр ажилладаг нэгэн залуутай аялалаа үргэлжлүүлсэн юм. Түүний аав ч энэ хийдэд олон жил хөтөч хийсэн хүн байдаг аж.  Хөтөчийн хэлснээр “Говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаа энэ хийдийг байгуулахаар багшаасаа асуужээ. Багш нь мод арвинтай, зүүн хойд талдаа дов толгодтой газар байгуул хэмээн айлдаж. Иймээс Хутагт маань бараа бологчидтойгоо  Хамрын хийдийн баруун талд иртэл нэг хүн хэвтэж байхтай таарсан нь шилийн сайн эр байж. Энэ хүн тухайн үед Ар Монгол, Манж хоёрын хооронд явсан жинчдийг дээрэмдэж, татвар аваад, нутгийн ядарсан ард олонд тараагаад өгчихдөг байсан юмсанж. Үүнээс болж манжуудад баригдан есөн эрүү тулгагдаад, энэ газар оронд цөллөгт ирсэн учиртай хүн гэнэ. Ингээд Хутагт энэ газар орныг шинжиж үзтэл, нэгдүгээрт, зүүн хойд талаараа хүрэнтсэн, урдуураа ухаарсан дов толгодтой байсан нь багшийх нь хэлж байсантай таарчээ. Хоёрдугаарт, сайртай гол дагасан 108 хайлаас ургасан байв. Гуравдугаарт, шилийн сайн эрийн хэвтэж байсан газар гурван тийш сахиур мод зоосон нь гурван зүгээс халдлага ирэхгүй хэмээн үзэж 1820 онд Хамрын хийдийг байгуулсан” хэмээн тайлбарлаж өгөв. Ингээд цааш бид “Мээмэн овоо” гэж нэрлэгддэг овоог зорив.

DSC_0337“Мээм овоо” сүсэгтэн олны сүүгээр “хувцасласан” байв
“Мээм овоо”-н дээр эмэгтэй хүн л очиж мөргөдөг, харин эрэгтэй хүн очдоггүй аж. Эмэгтэйчүүдийн идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг  хийморийн овоо юм байна.  Ингээд аяллын багт явсан бүхий л эмэгтэйчүүд “Мээм овоо”-ндоо мөргөж, сүсэглэн залбирсан билээ. Сүсэгтэн олны цацлаар сүүгээр “хувцасласан” эхийн мээм адил хэлбэртэй энэ хадан овооноос өөр газарт сүү өргөдөггүй учиртай юмсанж.  Харин энэ овоог бүтээсэн учир нь “бүсгүй хүнийг урт үстэй, богино ухаантай гэж үзэн, тулганаас дээш гаргахгүй, сурч боловсрох эрх чөлөөг нь өгдөггүй байсныг зогсоож говийн ноён хутагт Д.Данзанравжаа бүтээсэн түүхтэй” гэв

index“Бодвений мэлмий”-г ширтэж, “Бие, хэл, сэтгэл”-ээр үйлдсэн гэмээ ариусгахыг даатгалаа
Ингээд “Шамбалын орон”-ы зүг хөтөч залууг дагуулан одлоо. Улмаар бурханы мэлмийн зурагтай, дотор талын хананд нь бурхдыг бүтээсэн “Шамбалын хаалга”-ны өмнө ирлээ. Харин үүнээс өмнө хашаан дотор байрлах дэлгүүрээр зочиллоо. Энд энерги шингэсэн гэх бүх л зүйл байлаа. Гэрийнхээ хаалганаас зүүдэг “Гурван мууг үйлдэхгүй” гэх сармагчин 4500, есөн эрдэнийн чулуу 1500, энерги шингэсэн бугуйвч 3000-10000, лааны суурь 6500 гээд л төрөл бүрийн л зүйл байв. Мөн будаа, арц хүжийг ч зарж байсан бөгөөд эндээс будаа бас бус хэрэгтэй зүйлсээ авсаар “Шамбалын хаалга”-ын өмнө байрлах бурханы мэлмийн өмнө ирлээ. Манай хөтөч “Энэ мэлмийг “Бодвений мэлмий” гэдэг. Галав юүлэхээс өмнө их гэгээрлийг олж байсан гуравдахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий энэ юм. Энэ мэлмийг ширтсэнээр засал номоо хийлгээгүй хүмүүст засал болж байдаг. Мөн хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог. Тиймээс та бүхэн бодлоо төвлөрүүлж, мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагариг эргэх шиг, нүд нь ирмэж байгаа юм шиг, эсвэл хоёр хөмсөгний хүрээ буюу хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох, туяарах зэрэг янз бүрийн мэдрэмж төрж магадгүй. Хэрэв тийн зүйл ажиглагдваас та энерги сайн байна гэсэн үг. Харин огт хөдлөхгүй бол эндээс сайн энерги хуримтлуулах хэрэгтэй” хэмээн айлдлаа.  Ингээд мэлмийн өмнө байрлах дугуй зүйл дээр зогсож нэг нэгээрээ анхаарлаа төвлөрүүлээд мэлмийгээ ширтээд Шамбалын хаалганы зүүн талаар “Хэл, бие, сэтгэл”-ээр үйлдсэн гэмийг маань ариусгаж өгөөч хэмээн залбирсаар оров.

DSC_0351“Үлэмжийн чанар”-ыг дуулж үлэмж их энерги хуримтлуулан буцав
Сонирхолтой баримт дурдахад, XVIII зуунд Унгарийн нэгэн жуулчин “Хамар” гэдэг газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан баримтыг таван жилийн өмнө хийдийнхэн олж мэдсэн байна. Үүгээр ч зогсохгүй Оросын эрдэмтэн Николай Рерих ч гэсэн энэ газарт энерги байгааг дурдаж байсан нь Монгол Улсад тэр дундаа Дорноговь аймагт “энергийн төв үйлчилж байгаа”-г гэрчлэх ажээ.

Ингээд муу бүхнээ ариусгаж өгөхийг залбиран мөн сэтгэл дотроо үргэлж тээж явдаг бүхий л сайн сайхан хүслээ бодож, уулын зүг архины дээжээ өргөсөн юм.  Хамрын хийдэд очсон хүмүүс ар гэрийнхэн, найз нөхөд рүүгээ утсаар ярьж энерги дамжуулдаг гэлцдэг. Бид ч гэсэн ар гэрийнхэнтэйгээ холбогдож энерги дамжуулсан юм.

Далайн түвшнээс 872 метрийн өндөрт байх дэлхийн энергийн төв хүйс болсон овоонд гарч гурвантай мөргөж хүслээн даатгалаа. Улмаар бид “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг бүтнээр нь дуулж, “Шамбалын орон”-ы мөнгөн хаалгаар гарсан бидэнд аз жаргал оршино биз ээ. Ум сайн амгалан болтугай хэмээн буцлаа. Харин буцах замдаа хийдийн хашааны баруун хойно, дэлхийн энергийн хүйс болсон овооны баруун урд талд байх тойрог газарт хэсэг хугацаанд хэвтэж энерги хуралдууллаа.

DSC_0355Ноён хутагтын сэнтий, Сакура цэцэглэдэг хөндийтэй танилцлаа
Эхийн умай. Энэ агуйгаар ороод гарахад дахин төрсөн мэт болох бөгөөд шинээр төрсөн хүүхэд ямар ч нүгэлгүй байдгын нэгэн адилаар ариусахыг билэгддэг бөлгөө.
Ингээд Ноён хутагтын сэнтий, Сакура цэцэглэдэг хөндийтэй танилцав.
Энэ сакуратай холбоотой нэг домог байдаг гэсэн. Догшин хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй, Манж Түвд зэрэг өвөрлөгч орноор аялан ном хэлэлцэн, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Хутагт маань зөвхөн номын эрдэмээс гадна одоогийхоор нинжагийн од шиг зэвсэгийг гаргууд эзэмшсэн байдаг гэдэг. Нэгэн удаа модны мөчирийг од шидэн тасар татахийг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил шамбалын оронд шавилан суусан хэдий ч энэхүү эрдэмийг нь сурч чадаагүй гэдэг. Тэгээд нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн гэдэг домогтой. Одоо хутагтын гэр музей-д тэр самурайн сэлэм хадгалагдан үлдсэн байдаг.  Мөн дахин төрөөд гарсан хүмүүс тусгай хадан дээр очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг аж. Бид ч “Нэг эхийн умайгаас төрж, нэгэн ахан дүүс боллоо” хэмээн гар гараасаа хөтлөлдөн өвчин эдгээгч хадан дээр очсон юм.

DSC_0388“Хүслийн уул”-нд долоон ямаа бэлчээрлэдэг
Харин дараагийн зочилсон газар бол “Хүслийн уул”. Энэхүү уулын оргилд эрчүүд нь гарч, бүсгүйчүүд нь энгэр хэсэгт нь хүслээ шивнэдэг аж. Очсон бүх хүн өөрсдийн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар нь шатаах ёстой. Ингэж шатааж байхдаа ч мөн хүслээ шивнэж залбирдаг учиртай аж. Биднийг “Хүслийн уул”-нд очиход бараг л нар жаргаж байлаа. Гэвч харанхуйг үл тоон “Хүслийн уул”-ын оргил өөд мацаж хүслээ шивнэцгээсэн юм.

DSC_0401Хүслийн уулын тухай түүх янз бүрээр л яригддаг аж. Тухайлбал “Дээр үед нэгэн ядуу хүн ганц морьтойгоо энэхүү уулын бэлд амьдардаг байж. Гэтэл нэг өдөр ганц морийг нь хээрийн амьтад идчихэж. Ингээд өнөөх ядуу хүн ууланд мөргөж ганц ширхэг морио буцааж өгөхийг гуйн залбирчээ. Харин маргааш өглөө нь хүсэл нь биелжээ”. Энэ мэт олон домгийг агуулсан уул ажээ. Сонирхуулахад “Хүслийн уул”-нд долоон ямаа бэлчдэг  гэдгийг нутгийн олон хэлж байв. Биднийг очиход ч хүзүүгээрээ хадагтай ямаанууд бэлчиж байсан юм.

Ийн бидний энерги хуримтлуулж, хүслээн даатгасан аялал өндөрлөсөн юм.  Уншигч та ч Монгол орныхоо эдгээр сайхан газруудаар зочилж амжаагүй бол заавал нэг зорьж аялахыг уриалж байна. Энэхүү нийтлэлийг уншсан хүн бүхэнд сайхан энерги очих болтугай.
Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Мөнхбат Нармандах (66.249.82.139)
    Хүслийг биелүүлч өгөөж өвжин зовлонгүй амар амгалан эд хөрөнгө арвин байх болтүгай
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • зориг (202.70.46.214)
    Хайрхаан минии хүслийг биелүүлж өгөөч
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • ТҮДЭВ (150.129.141.165)
    ХҮСЛИЙН ХАЙРХАН МИНЬ ШИВНЭСЭН ХҮСЛИЙГ МИНЬ БОЛГООЖ ХАЙРЛА
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • ТҮНДЭВ (150.129.141.165)
    ИХ УТГА УЧИРТАЙ ОРОН ГАЗАР ЮМ ГОЁ НУТАГ БАЙНА МОНГОЛ ОРОН МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • tseb (182.160.11.197)
    sonirhoiltoi yumaaa. mongold iim dursgalt gazar ih bna shuu dee
    2013 оны 11 сарын 05 | Хариулах
  • үнэхээр ядуу фантааз (88.69.52.38)
    Хийж үйлддэг ёслол нь ч тэр, яриагддаг домог яриа нь хүртэл ямарч ядуу фантаазтай юм бэ. Ингэж балайрч байхын оронд бодит түүхийг нь сайтар судлан, хэнд ч ойлгомжтойгоор танин мэдүүлсэн нь дээр. Тэр их авьяас ухаантай хүн одоогийн энэ ухамсаргүй үйлдлийг харсан бол яах байсан болоо?
    2013 оны 11 сарын 04 | Хариулах
    • ЗОЧИН
      ӨӨЛӨХДӨӨ САЙН ХООСОН АМ
      2013 оны 11 сарын 04
  • зочин (49.0.128.178)
    Хүслийн хайрхан, Хамрын хийддээ мөргөе! Буян хишиг минь аривжих болтугай. Сайхан хангай шүү
    2013 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.170.67.19)
    Vneheer goy gazar bna daraa zun zaawal ochij vznee. Eh ornoos mini saihan nutag haana ch baihgvi. Goy medeelel ogsond bayrlalaa.
    2013 оны 11 сарын 04 | Хариулах
  • Amaraa (202.21.117.122)
    saihan temdeglel bolson baina bi ch bas ene saihan burhnii ornoor 2 dahi udaagaa ochij murguj ene seterlesen yamaatai hurtel zurgaa avahuulsan saihan shuu manai Mongol oron.Bahargaj hairlaj gazar shoroogoo busdaas haramlaj amidartsgaaya Mongolchuudaa
    2013 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    Үнэхээр сайхан юм аа. Монгол орноо гэж сайхан шүү
    2013 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    2 цаг 13 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 20 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    2 цаг 57 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    4 цаг 16 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 19 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    4 цаг 58 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    7 цаг 7 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 22 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    7 цаг 34 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    7 цаг 37 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    7 цаг 53 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    23 цаг 54 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    Өчигдөр 15 цаг 38 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК