
Их эзэн Чингис хааны мэндэлсэн баярт өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс улс орон даяараа бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан тул бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийн дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй баярын болон бүх нийтээр амардаг өдрүүдэд хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул нийт жолоочдыг анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.