
Гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гаалийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай олж авах, авсан мэдээллээ үнэн зөв ойлгох, тодруулах, зөвлөгөө авах боломж, орчин, нөхцлийг бүрдүүлэх, гаальчдын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд авч үзэж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, үйлчилгээний стандартыг хэвшүүлэн мөрдөж ажиллах, гаалийн зуучлагч болон бизнес эрхлэгчидтэй нээлттэй ил тод, итгэл хүлээлцэх харилцааг бүрдүүлэх зорилгоор “Шударга, шуурхай, соёлтой үйлчилгээний төлөө” уриан дор 2013 оны 11 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаанд “Инээмсэглэл” аяныг зохион байгуулж эхэллээ.
Аяны зорилго нь Сангийн сайд, Гаалийн ерөнхий газрын даргын албан үүрэг, даалгавруудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаад худалдаанд оролцогч бүрт мэргэшлийн өндөр түвшинд, соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлсний төлөө талархаж инээмсэглэх хэмжээнд хүрч ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд оршино
Монгол Улсын Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй тус аяныг Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгжүүд, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар хороодод зохион байгуулж ажиллах юм.