Өнөөдөр Чингис хааны мэндэлсний өдрийг улс орон даяар тэмдэглэж байна. Энэ өдөр хүн бүр л Их хааныхаа бүтээсэн гавъяаг дурсан санадаг. Чингис хааны мэндэлсний өдөрт зориулан төрөөс тусгай хөтөлбөр боловсруулан арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл хэсэг залуус фотошоп ашиглан Чингис хааны төрсний гэрчилгээг хийжээ. Тус гэрчилгээ нь цахим ертөнцөд олон хүний анхаарлыг татаж байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)