“Монгол бахархлын өдөр”-өөр Чингис хааны одон авах хүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарласан юм. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнахаар болжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан түүний талаар “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсын хаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон билээ.
Тэгвэл өнөөдөр морин цагт Д.Содномд ёслол хүндэтгэлтэйгээр Чингис хааны одонг гардуулан өглөө.


Тэгвэл өнөөдөр морин цагт Д.Содномд ёслол хүндэтгэлтэйгээр Чингис хааны одонг гардуулан өглөө.


24tsag.mn
Сэтгэгдэл (1)