
2012 оны арваннэгдүгээр сарын 04-ны энэ өдөр Монголын маань бусдад туслах чин хүсэл эрмэлзлэлтэй 100-аад залуусын бүрэлдэхүүн "Бүгдээрээ дулаахан өвөлжье-1" аяныг Монголдоо анх удаагаа зохион байгуулж байсан. Сайхан сэтгэлт залуусын бүрэлдэхүүнтэйгээр Биогийн хогийн цэг, Сонгинохайрхан дүүргийн нэгэн хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхдийн асрамжийн газар гэсэн маршруттайгаар энэ өдөр монголчуудын хандивласан хувцсыг хэрэгтэй хүмүүст нь тарааж хүргэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүний дараагаар энэ оны 1 сард "Бүгдээрээ дулаахан өвөлжье-2" аяныг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл тун удахгүй "Бүгдээрээ дулаахан өвөлжье-3" аяныг "Хамтын халуун сэтгэл" залуусын нэгдлийнхэн зохион байгуулах аж.