
Тулгар төрийн 2222 жил, Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, "Монгол бахархалын өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдана. Бөхийн барилдааныг нээж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлж байна. Мөн Чингис хааны одонт шагналтнууд оролцож байна.
Т.Энхэлээ