Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий сайд асан Д.Содномыг өнөөдөр Чингис хаан одонгоор шагнасан билээ. Үүнээс гадна Чингис хааны одонтой хүмүүс цуглаж, Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Тодруулбал хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Содном, Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нар өмнө нь Чингис хаан одонгоор нь шагнуулж байжээ. Харин өнөөдрийн уулзалтад Д.Дэмбэрэл гуай ирээгүй байна.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)