Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис хаан одон гадуулах ёслолд Д.Содномын хэлсэн үг

2013-11-04
0
ЖИРГЭХ

2013-11-04helsenugsodnom_bigЭрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонг Монголчууд бидний бахархал Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө гардан авч байгаадаа туйлын их талархаж байна.
 
Дэлхий дахинд мянганы хүн гэж үнэлэгдсэн Чингис хааны агуу их ухаан, мэргэн бодол, мятаршгүй хүчин зүтгэл, монгол тулгатныг нэгтгэж, дэглэм журмыг сахиулж чадсанаараа дэлхийн талыг эзлэн эмхэтгэж, монголчуудын хаан бахархал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Таны санаачилгаар бахархлын өдөр бий болгон тэмдэглэдэг болсон нь түүхээ мэдэж, түүнээс сургамж авч байхыг бодолцсон чухал ач холбогдолтой юм.
 
Монголчууд бид Их Эзэн Чингис хаанаараа, түүхээрээ, өвөг дээдсээрээ, эх орноороо бахархдаг. Бид хажуунаас нь харж бахархагч нар байх биш. Хүн бүхэн бахархууштай үйлс бүтээж буйгаа үнэлж дүгнэж чаддаг, юу бүтээхээ төлөвлөн хөдөлмөрлөж, нөхдөөсөө үлгэр авч амьдарвал монгол тулгатан, Монгол Улс улам илүү хөгжих болно.
 Бид өнгөрсөн ХХ зуунд эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлж, иргэд маань эрүүлжиж, боловсролтой болсон. Энэ бол бахархал юм. Өнөө үед улс төр, нийгмийн тогтолцоог боловсронгуй болгохын төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа төр, нийгмийн зүтгэлтнүүд, өдөр тутмын уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ баялгийг бүтээж, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа эгэл жирийн идэвхтэй хөдөлмөрч иргэд, сум, аймаг, улсын хөдөлмөрийн алдар цолтой аваргууд, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт үнэлүүлж байгаа соёл урлаг, биеийн тамирын алдартнууд, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчид, шинжлэх ухааны зүтгэлтэн нараараа бахархаж, тэднийхээ гавьяаг үнэлж, үлгэр авч чаддаг байх нь эрхэм зүйл.

 Би туулсан амьдралынхаа тухай бичсэн дурсамжийн болон бодол эрэгцүүллийн номоо эргэн сөхөж ажил амьдралын түүхээсээ хүүхэд, залуу үеийнхэнд бахархах, үлгэр авах өчүүхэн боловч юу бүтээлцсэн билээ гэж бодох болсон юм. Би өөрөөрөө гэхээс олон жил хамт амьдарч, сурч, хөдөлмөрлөж байсан хүмүүсээрээ бахархаж байна.

  Намайг төрөхөөс 13 нас хүртэл халамжилж өсгөлцсөн, 1944 оны мичин жилийн зуднаар шуурганд уруудаж улсын хил давах дөхсөн 70 гаруй мянган адууг олон хоног тогтоон барьж чадсанаараа “Их говийн зоригтон” гэж цоллогдсон Дорноговь аймгийн Өргөн /хуучны Баянмөнх/ сумынхаа уугуул иргэд, одоо Аргалын-Уул хэмээх говийн их хайрхандаа амьдарч байгаа тэдний үр удмынхнаар бахархдаг юм.
 
Сангийн яам намайг 1946-1969 онд харьяа Санхүүгийн техникумдаа, мөн тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд нэр дээрээ суралцуулан санхүүч мэргэжилтэй болгож, байцаагч-нягтлан бодогчоос Яамны сайдаа хүртэл албан тушаалд ажиллуулж, ажил амьдралын туршлагатай болгож, сургаж хүмүүжүүлсэн билээ. Сангийн яамны ахмад ажилтнуудын улсынхаа санхүүг бэхжүүлж байсан гавьяаг би бахархан дурсдаг.  
 
Социалист нийгмийн үе 1969-1990 онд Улсын төлөвлөгөөний комисс буюу Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцсан Төрийн төв байгууллага, мөн Засгийн газрыг удирдан ажиллах үед Монгол Улсад бүтээн байгуулалтын оргил үе болж байсныг эргэн санахад бахархмаар байдаг. Тэр үеийн Улсын төлөвлөгөөний комисс болон түүний харьяа Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн чадварлаг, хөдөлмөрч хамт олны боловсруулсан “Монгол Улсын Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах схем” нэртэй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөгөө, чанартай боловсруулсан төсөл, техник эдийн засгийн үндэслэлүүд нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг шинэ шатанд гаргах, социалист гэж байсан улсууд, ялангуяа ЗХУ-ын зүгээс БНМАУ-д үзүүлэх эдийн засгийн тусламжийн хэмжээг 1975-1990 онд олон арав дахин нэмэгдүүлж, манай улсад урьд хэзээч байгаагүй өргөн далайцтай их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлсэн нь одоо бодоход бахархмаар ажил болсон байдаг.
 
   Монголын төрд алба хашсан жилүүдэд минь “Эрдэнэт”-ээр тэргүүлсэн уул уурхайн болон эрчим хүчний том үйлдвэрүүд баригдаж, үр тарианы үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, малын арьс шир, ноосыг бүрэн боловсруулж дотоод, гадаад зах зээлд амжилттай борлуулан, бүх нийтийг бүрэн дунд боловсролтой болгох болон хү ардын эрүүл мэндийг сайжруулах зорилтыг амжилттай хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг дэд бүтэцтэй, орон сууцтай болгох зорилтын дагуу хорооллуудаар хөгжүүлж, сангийн аж ахуйн төв байсан бүх сумдын төвийг шинээр барьж тохижуулан, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудаар мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг шаардлагатай хэмжээнд бэлтгэдэг болсон гэх мэт үнэхээр агуу их бүтээн байгуулалтын ажил өрнөж байсныг санахад бахархмаар байдаг.

 Ардчилал, шинэчлэл, өөрчлөн байгуулалтын он жилүүдэд төр барьж, эгзэгтэй, ээдрээтэй, шийдвэрлэх цаг мөчид журмын нөхдийнхөө хамт ухаалаг шийдвэр гарган, залуу үеэ эхнээс нь дэмжин ажиллахын хамт зөвлөн шүүмжлэх зүйлийг ч хэлж байсандаа би баяртай явдаг юм.  Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын болон аялал жуулчлалын салбарын олон чухал төсөлд хөрөнгө оруулж, зэсийн үйлдвэр, цементийн үйлдвэр, бетоны үйлдвэр барьж, бахархам шинэ бүтээн байгуулалт хийж байгаа “МАК” компанид ажиллаж байгаадаа би баяртай байдаг.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж т=    аныг, бодлого үйл ажиллагааны хүрээндээ иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлига хээл хахуулыг таслан зогсоох, шүүхийг шинэчлэх, төсвийн ил тод байдлыг ханган, төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, монгол соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх талбарт онцгой анхааран тууштай, зарчимтай ажиллаж буйд нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж явсан хүний хувьд бахархаж буйгаа илэрхийлье.

 Монголчууд бид эцэг өвгөдөөс өвлөсөн эх нутаг, газар шороогоо үр ачдаа өвлүүлэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улстөр, эдийн засгийн хувьд хүчирхэг болох ёстой. Бүтээсэндээ тайвширч бус бүтээхдээ шамдаж явцгаая. Монгол хүн бүр улс эх орныхоо ирээдүйн хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын бодолтой байж өвөр зуураа толхилцох бус эв эеэ хичээн өөдлөн дэвжихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Би монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хиймор заяагаар бахархаж явна.
 
             Бид бүхнийг монгол төрийн сүлд ивээг.
           
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 33 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК