
Эзэн Чингис хааны мэндэлсний өдөр бүх нийтээрээ амарч байгаа ч өнөөдөр худалдаа, үйлчилгээний дараа байгууллагууд ажиллаж байгаа юм байна. Үүнд "Номин", "Миний дэлгүүр", "Макс"-ын сүлжээ дэлгүүрүүд болон "Гурван билэг", "Билэг" их дэлгүүр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж. Тэгвэл "Барс", "Хүчит шонхор", "Алтжин бөмбөгөр" худалдааны төвүүд ажиллаж байгаа бол "Нарантуул", "Өгөөмөр", "Sunday", "Да хүрээ" зэрэг зах, худалдааны төвүүд амарч байгаа бөгөөд маргаашаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.