
08.30-17.00 цаг хүртэл БОНХЯам НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн Комисс (АНДНЭЗК)-ын Зүүн, Зүүн хойд Ази (ЗЗХА)-ийн бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн Ахлах албан тушаалтнуудын 18 дугаар уулзалт 11.05- 06-ны өдрүүдэд Цэнгэг усны төв дээр болно.
11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд 1937, 1938 онд хэлмэгдэж, Төр засагтаа буудуулан алагдсан хүмүүсийн үр хүүхэд Монголын бүх аймгаас цугларч анх удаа цагаатгалын хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд ШИНЭЧИЛЖ ШИЙДЬЕ-222 хэлэлцүүлэг "Аймгийн төв бүрийг хот болгоё" сэдвийн хүрээнд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон аймгуудын Засаг дарга нар, албаны бусад хүмүүс оролцоно.
14.00 цагт Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн захирал Р.Батгэрэл 2012 онд Засгийн газраас зарласан Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээний хүрээнд тус төвөөс авч хэрэгжүүлж буй ажлууд болон “Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гадаадаас импортын зээлээр оруулж ирэх бололцоо” сэдвээр Ардчиллын ордны 1 давхарын хурлын танхимд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, ярилцлага хийнэ.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Монгол Улсад цохивор хөгжимчдийг мэргэжлийн сургалтаар бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулж ХБК-ийн Цохивор хөгжмийн тэнхимээс мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Төсвийн ерөнхийлөн захирагч нар албан тушаалаа өгөхөд ойрхон байна” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хар хархан харц” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас төлбөрт үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт 1937, 1938 онд хэлмэгдэж, Төр засагтаа буудуулан алагдсан хүмүүсийн үр хүүхэд Монголын бүх аймгаас цугларч анх удаа цагаатгалын хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт хийлч Ч.Дэлгэрцэцэг Улаанбаатар чуулгын гоцлол хийлчээр ажиллах болсон талаар тус чуулгаас мэдээлэл хийнэ.