
2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улсын Дээд шүүхээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орох өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Үүнээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орох өөрчлөлтийн талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжавын хийсэн мэдээллийг энэ удаагийн нэвтрүүлэгт оруулсан байна.
Нэвтрүүлгийн давталт 2013 оны 11 дүгээр сарын 9-ний 17 цаг 30 минутаас МҮОНР-гаар нэвтэрнэ.