
Захирамж гарсантай холбогдуулан 22-ын товчооноос техникийн захын төлөвлөлт хийх байршил хүртэл 1,7 км автозам шинээр тавих бөгөөд 2014 оноос ажил эхэлнэ. Мөн энэ сарын 20-ноос эхлэн зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлж, 2014 оны 2 сарын 20-ноос хойш зориулалтын бус газарт авто худалдаа, үйлчилгээ эрхлэхийг бүрэн хориглох юм. Харин шинээр барихаар төлөвлөсөн авто худалдааны цогцолборт Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.