
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Алекс центрийн цахилгаан шат гацсан, дотор нь хүн байна гэсэн дуудлагыг 15:05 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад тус төвөөр үйлчлүүлж байсан иргэн гацсан байна. Улмаар онцгойгийнхон гаргаж аюулгүй болгосон байна. Ер нь цахилгаан шат гацсан дуудлага буурахгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/