
Улаанбаатар хотод 140 км унадаг дугуйн зам тавихаар МЗХ, Дугуйн спортын холбоо, Автозамчин залуучуудын холбоо зэрэг олон байгууллагууд нэгдэн "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр төслийн санаачлагчдын төлөөлөл МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн Мөнхбаясгалан, НЕТГ-ын дэргэдэх "New image" клубын тэргүүн н.Хан-Уул нар 2012 онд МЗХ-ны санаачлагаар байгуулагдсан "УИХ-дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг"-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн
С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж, тэднээр дамжуулан
УИХ-д өргөн барих хүсэлтээ илэрхийлнэ.
Тус арга хэмжээ 10.30 цагт Төрийн ордны Г танхимд болно.