
Энэхүү автозогсоол нь ил зогсоолд 6 автомашин зогсох талбай буюу 100 м2 хүрэхгүй талбайд 64 автомашин багтаах боломжтой. Түүнчлэн автоматжуулсан авто зогсоолын барилгыг каркасаар угсарч барих бөгөөд гагнуурын ажил хийх шаардлагагүй, эрэг боолтны тусламжтайгаар хялбархан угсардаг учраас богино хугацаанд ашиглалтад оруулдаг юм байна. Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл болон хулгай зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж машинаа байрлуулах гэж цаг алдахгүй бүрэн автомат учраас зогсоолд байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэж гүйцэтгэгч компаниас танилцуулж байгаа юм. Одоогоор автозогсоол барих Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талын 100 орчим метр газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа барилга угсралтын ажил эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.