
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор МҮХАҮТ-д маргааш "Монголын сав, баглаа, боодол" нэртэй үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Үзэсгэлэнд даавуун тор, баглаа боодол, ундаа усны сав, шошго, бүх төрлийн гялгар уут, цаасан хэвлэлийн материал үйлдвэрлэдэг дотоодын компаниуд оролцох юм.
Мөн уг сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 11-р сарын 7, 8-ны өдрүүдэд МҮХАҮТ-ны хурдын зааланд үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)