Иргэдийн төлсөн татварын мөнгөөр нийслэл хот дахь бүтээн байгуулалтын ажлыг хийдэг билээ. Тэгвэл энэ жил нийслэлээс анх удаа 2014 оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, энэ жилээс эхэлж бүх айлуудаар саналын хуудас тарааж байгаа юм байна. Нийслэлийн иргэдээс санал аваад саналынхаа дагуу төсвөө батлах аж. Энэ нь олон сайшаалыг дагуулж байна. Урьд нь МАН нийслэлийн удирдлагад байхад хэзээ ч ингэж иргэдийн оролцоотой асуудлыг шийдэж байгаагүй гэж иргэд ярьж байна. Цаашдаа МАН нийслэлд дахин ялбал асуудал төвөгтэй болох нь гэх хүмүүс ч байгаа юм. Мөн нийслэлийн удирдлагыг сайн ажиллаж байна гэж магтаж байгаа аж.


24tsag.mn
Сэтгэгдэл (3)