Клиникийн нэгдүгээр амаржих газраас өнгөрсөн сард амаржсан эхчүүдийн талаарх статистик мэдээллийг гаргажээ. Тус амаржих газарт 10 сард 2060 эх, өвчтөн хэвтэн эмчлүүлсэнээс 1198 эх төрж 1206 хүүхэд төрүүлжээ.Нийт 1206 хүүхэд шинээр мэндэлснээс 575 охин, 631 хүү төрсөн байна. Нийт төрөлтийн 29,6 хувь нь мэс заслаар шийдэгдсэн байна. Харин эмэгтэйчүүдийн өвчнөөр эмчлүүлсэн эмэгтэйчүүд 248, үүний 41,9% хувь нь мэс засалд орсон байна. Мөн дурангийн аргаар 24 хүнийг эмчлээд байна.





















































