Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас жил бүр зохион байгуулдаг· иргэний эрх зүйн· сургалт 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхэллээ.“Иргэн-1 програм” ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдэвтэй, 3 хоног үргэлжлэх энэхүү сургалтыг Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран зохин байгуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2013 оны 11 дүгээр сарын 05-20-ны хооронд явуулахаар төлөвлөжээ.
Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн· шүүгчид хамрагдахаас гадна орон нутагт явуулах сургалтад шүүгчийн туслахуудыг мөн хамруулах боломжтой гэж зохион байгуулагчид үзсэн байна.
Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах· сургалт явуулах шүүгч-багш нартай 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр уулзаж, Шүүхийн тухай багц хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийн талаар товч танилцуулж, “Иргэн-1” программыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу алдаагүй явуулах, шүүхийн шийдвэрийг· үндэслэл бүхий боловсруулахад энэхүү сургалт ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад энэхүү сургалтын бэлтгэл ажил 2013 оны 6 дугаар сараас эхэлж, Монгол Улсын шүүх, шүүгч нарт олон жил оюуны хөрөнгө оруулалт хийж буй ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн асан, ноён Ё.Кают Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч болон иргэний эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг шүүгч-багш нарт хичээл зааж, 2013 оны сургалтын гарын авлага гаргахад үнэтэй зөвлөгөө өгсөн юм.


















































