
Энэ ажлын хүрээнд 2013 оны хичээлийн жилээс эхлэн Цагааннуур сумаас 3 оюутныг Тува улсын их дээд сургуульд тус улсын зардлаар суралцуулж эхлээд байна. Эдгээр оюутнууд нь соёл судлал, хэл шинжлэл, урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна.
Мөн Цагааннуур сумын цаан толгойн сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор 2009 онд 16 үржлийн цаа бугыг Тува улсаас авах ажлыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн ажил болсон бөгөөд ирэх 2014 онд энэ ажлыг дахин зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (3)