Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бондын мөнгөнөөсөө эмч, багш нарынхаа цалинг нэмж болохгүй юу Ерөнхий сайд аа

2013-11-07
0
ЖИРГЭХ

ерөнхий сайдМаргааш эмч, багш нар Чингисийн талбайд жагсах гэнэ. Жагсах асуудал нь тодорхой. Тэд цалингаа нэмүүлэх гэж л  төв талбайд цугладаг шүү дээ.  Энэ удаад ч дээрх асуудлаар л цуглах юм байна. Гэхдээ зүгээр нэг цуглаж эсэргүүцэл илэрхийлэх бус Засгийн газарт дуу хоолойгоо хүргэж, өөрсдийн хүсч буй хэмжээгээр цалингаа нэмүүлж байж сая нэг санаа нь амарна гэнэ.

Мэдээж “Төр засаг минь дахин биднийгээбитгий мартаарай” гэж сануулах нь тодорхой. Тэгэхгүй бол хоёр жилийн дараа дахин жагсах биз. Эмч, багш цалингаа нэмүүлнэ гэж дуугарах нь аргагүй биз, хөөрхий. Өнөөдөр  цэцэрлэгийн багш нар гэхэд бүтэн 10 цагийн турш 40-50 хүүхэдтэй ажиллаж байж дөнгөж 300 мянган төгрөгийн цалин авдаг. Авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байнгын зээлтэй байдаг гэдгээ ч тэд хэлж байна.

Сарын дундуур цалингийн урьдчилгаа гэж 150 мянган төгрөг авдаг. Харин үлдсэн 150 мянган төгрөгөөсөө татвар, суутгалаа төлөөд 100 хүрэхгүй мянган төгрөг гар дээрээ авдаг байна. Гэтэл гурван хүүхэдтэй. Хоёр нь оюутан. Бас цалингийн зээлтэй. Цалингийн зээлээ төлнө. Үлдсэн жаахан мөнгөө хүнс авахад зарцуулна. Харин хүүхдүүдийнхээ хэрэглээний мөнгө, урсгалын зардлаа зээлж болгоно. Энэ бол бодит үнэн. “Өрөнд орсон багш нэг хөөрхий” гэж хэлэх нь аргагүй л юм.

Бид өөрийн ганц хүүхэдтэй яадаг билээ. Гэтэл тэнд багш хүний 50 хүүхэдтэй ажиллаж байна. Бодох л асуудал. Харин эмч нарын хувьд сургуулиа төгссөн шинэ эмч 430 мянган төгрөгийн цалин авдаг бол 30 гаруй жил ажилласан тэргүүлэх зэргийн эмч 529 мянган төгрөгийн үндсэн цалинтай байна. Нөгөө үндэсний статистикийн хорооноос зарласан 900 мянган төгрөгийн дундаж цалинг хэн, хаана аваад байгаа юм бүү мэд. Цаашлаад эмч, сувилагч, асрагч нарт нэмэгдэл цалин хөлс маш бага өгдөг  гэнэ. Тодруулбал хортой хүнд нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар олгох ёстой ч 10 000 төгрөг өгдөг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар орон нутагт дуудлагаар ажиллахад 28 800 төгрөг өгөх ёстой ч 14 000 төгрөг олгодог байна. Цаашлаад шөнө жижүүр хийсэн эмч нарыг 4 цаг унтах ёстой гээд илүү цагт тооцдоггүй байна.  Гэтэл эмч нар дөрвөн цаг ч унтаж амжихгүй өнгөрөх үе байдаг гэж хэлж байна.

  Хүмүүс эмч мэргэжлийг эзэмшихын тулд 10 жил суралцсаны эцэст 465-627 мянган төгрөгийн цалин авч байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж эрүүл мэндийн салбарт туйлын доогуур байгааг илтгэж байна. Сувилагч, асрагч болон бага тушаалын ажилчдын цалин бол бүр бага. Иймээс эмнэлэгийн ажилчдын цалинг дор хаяж 3-5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.  Муу юм болбол баруун талын хар овоохой гэгчээр бид эмч нарыгаа нийгмээрээ жигшиж болохгүй. Өвдөөд гүйгээд очиход өвчингүй болгож өгсөн олон үе олон шүү дээ.

Харин дунд сургуулийн багш нарын хувьд дээрх хоёр салбараа бодвол харьцангүй гайгүй гэж байгаа ч бас асуудал ихтэй юм билээ. Энэ мэтээр тоочоод байвал олон асуудал бий. Улсын гол салбарыг авч яваа багш, эмч нар нь хүнд нөхцөлд ийм бага хэлсээр ажиллаж байхад Засгийн тэргүүн нь цалин нэмэхэд гар татаж байгаа нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.

Ер  нь манай Ерөнхий сайд энд тэндээс бонд босгож, тэр хэрээр мөнгийг гаргууд зарцуулдаг хүн. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх үеэрээ ирэх онд 2.1 тэрбум ам.долларын бонд гаднын зах зээлээс босгоно гэдгээ мэдэгдсэн. Жишээлбэл саяхан БНХАУ-д айлчлал хийгээд ирэхдээ 240 сая ам.долларын зээл бүтээсэн байна. Үүний өмнө Япон улсад хийсэн айлчлалын үр дүнд Самурай бонд босгохыг япончуудаар зөвшөөрүүлсэн. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бонд босгож урьд хожид байгаагүй рекорд тогтоов. Энэ мэтчлэн Ерөнхий сайд маань зээл авах үнэхээр дуртай.   Мөн уржигдархан гэхэд л "Чингис" бондоос аймаг бүрт 6 тэрбумыг хишиг болгон өгнө хэмээн ам гарсан. Түүний хэлснээр энэ мөнгөөр иргэдийг  орон сууцжуудах гэнэ.

Энэ мэтээр мөнгийг зоригтой зээлж, хайр гамгүй зарцуулдаг байж нөгөө хэдэн эмч, багш нарынхаа цалинг нэмэхэд луу унжаад яах нь вэ.

МҮЭХ-ны зүгээс бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 40 хувиар нэмэхгүй л бол жагсана гэсэн.  Харин Засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөгийг л өгнө гээд гэдийхчихсэн

Харин үүнийг МҮЭХ-ынхон дургүйцэн хүлээн авч байгаа. Учир нь шууд л 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай. Энэ мөнгө нь илүү задаргаатай байх ёстой. Нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ердөө л найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байгаа учир энэ нь өнөөгийн нөхцөлд хангалттай нэмэгдэл болж чадахгүй юм гэж тэд үзэж байгаа аж. Мөн сүүлийн гурван жилийн инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмэх шаардлагатай гэж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, 2013 оны 9 дүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3, нийт 23,6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэврийг 46,5 хувиар нэмэгдүүлэх нь бодитой үндэслэл гэж МҮЭХ-оос үзэж байгаа.

Удаа дараагийн шаардлагыг нь хүлээж авахгүй байгаа учир багш, эмч нар цалингаа нэмүүлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэж жагсаалыг сүр дуулиантай болгоно гэдгээ ч мэдэгдээд байгаа. Тэдний хүсч буй цалин бол эмч нар 1-1.2 сая төгрөг, багш нар 600 мянга буюу түүнээс дээш юм.

Хэрвээ саналыг нь хүлээн авахгүй бол улс орон даяар ч ажил хаялт зарлаж магадгүй байгаа аж. Засгийн газрын зүгээс 2011 оноос хойш ганц ч удаа  цалинг нэмээгүй байгаа. Харин энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн байдаг. Үүнээс үзвэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд цалингийн нэмэгдэл огт хамаагүй гэж хэлэх хүмүүс байна. МҮЭХ-ныхон улсын төсөв батлагдахаас өмнө цалинг нэмэх шаардлагаа хүргүүлж Засгийн газарт боломж олгосон. Харин цалинг нэмэх боломжийг Засгийн газрын зүгээс гаргах ёстой гэж байгаа юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (223.33.160.253)
    Yu gej bondiin mungnuus nemj bdiin uls oron chadaltai boltol bj bai
    2013 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.125.121)
    setguulchee garchigaa zuv bich bichsenee hyanaj bai bagsh gedgiig bag geheer bolj baina uu
    2013 оны 11 сарын 07 | Хариулах
  • san***** (103.26.194.10)
    emch narin oron toog xasax xeregtei
    2013 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 33 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК