Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жилийн дотор ихийг амжуулсан дамжуулах сүлжээнийхэн

2013-11-07
0
ЖИРГЭХ
Монгол орныг тэр чигт нь гэрэл гэгээ, ажил хөдөлмөр, аз жаргалтай байлгах үүрэг хүлээсэн нэгэн хамт олон бол Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан.
    Монгол орныг тэр чигт нь гэрэл гэгээ, ажил хөдөлмөр, аз жаргалтай байлгах үүрэг хүлээсэн нэгэн хамт олон бол Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан. Түмнийхээ төлөө өдөр, шөнөгүй ажиллах тэд байгаагүй бол хичнээн олон цахилгаан станц, дэд станцтай байгаад ч эрчим хүчгүй эртний хүмүүсээс ялгаагүй суухсан.  1967 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн дамжуулах сүлжээнийхэн 15 аймаг, 209 сум, суурин газрыг эрчим хүчээр хангадаг. Ийм өнөр бүлийг удирдан ажиллаж буй гүйцэтгэх захирал Ж.Равдандорж энэ хариуцлагатай албанд томилогдсоноос хойш яг нэг жил өнгөрчээ.
xailaast
   2012 оны аравдугаар сарын 22-нд дамжуулах сүлжээнийхэнтэй мэндчилж, хийж хэрэгжүүлэх ажил, шинэчлэлийн зорилтуудаа танилцуулж байж. Хэдийгээр 356 хоног, 12 сар, нэг жил гэдэг бага хугацаа мэт боловч их ажил амжуулсан ажээ. Ж.Равдандорж захирал хийсэн бүхнээсээ хамрах хүрээ, ач холбогдлоороо илүү 12 ажлыг онцолж хамт олондоо тайлагнав. Гэхдээ тайлан гэхээс илүү танилцуулгын шинж чанартай, халуун дотно уур амьсгалтай уулзалт болсныг тэмдэглэх нь зөв.

Техник, хүчин чадлын өргөтгөл
   Дээр хэлсэнчлэн ач холбогдол, хамрах цар хүрээ, салбарт үзүүлэх үр нөлөөгөөр дараахь үйл ажиллагаа анхаарал татаж буй юм. Манай улс анх удаа салхин цахилгаан станц ашиглалтад хүлээн авч, эрчим хүчний системд холбон иргэн, аж ахуйн нэгжид салхиар үйлдвэрлэсэн тог нийлүүлж эхлэв. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулын цахилгаан станц 50 МВт хүчин чадалтай. Хэдийгээр хувийн компани барьж байгуулсан гэж байгаа ч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан үүнд багагүй хувь нэмэртэй оролцсон. Тухайлбал, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, реле хамгаалалт, автоматикийн угсралт монтаж, кабелийн ажил, тавил, тохируулга, зүгшрүүлэлтийн бүх ажлыг тус компанийн мэргэжилтнүүд чанарын өндөр түвшинд хийсэн байна Учир нь, Шинэчлэлийн Засгийн газар 2020 оны төвшинд эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-25 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байх зорилт тавьсан. Уг зорилт нь үндсэндээ ЦДҮС компанийнхны хийх ажил бөгөөд өнгөрсөн хугацаанд ч хүчээ нэмэрлэж, хийх ажлаа гүйцэтгэсэн нь энэ. Ийнхүү 2004 онд эхэлсэн салхин цахилгаан станцын ажлыг дуусгаж, тууз хайчлан, нээлт хийсэн явдал Ж.Равдандорж даргын үед тохиосон нь жирийн тохиолдол биш. Салхит дэд станцыг энэ ондоо багтааж бүрэн хүчин чадлаараа ажилладаг болгохоор мэргэжилтнүүд одоо ч ажиллаж буй.

IMG_5115   Түүний дараагийн асуудал нь импортын эрчим хүчний тухай. ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг нэмэгдүүлэх асуудал өнгөрсөн гуравдугаар сард хөндөгдөж, ирэх долоо хоногоос бодит ажил болно. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ 210 МВт хүртэл нэмэгдэх боломж бүрдэх юм. Ж.Равдандорж захирал энэ оны эхээр Москва хотноо ОХУ-ын “ФСО ЕЭС”, “Интер РАО”, “СО ЕЭС”, “ВЭК” компанийн удирдлагуудтай уулзаж тун удахгүй хэрэгжих гэж буй асуудлын эхлэлийг тавьжээ. Улмаар тавдугаар сард “ИНТЕР РАО ЕЭС” групп буюу “ВЭК” нийгэмлэгийн ерөнхий захирлын орлогч Ю.В.Алания, Гадаад худалдааны захиргааны дарга А.В.Закаблук нар манай оронд айлчлав. Энэ үеэр хоёр тал харилцан ойлголцолд хүрчээ. Тэд импортлох эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ ондоо 210 МВт хүргэсэн ирэх 2014 оны эхний хагаст 250 МВт хүртэл нэмэх боломж бүрдүүлэх аж. Товчхондоо импортын эрчим хүч ашиглаж буй бүс нутагт ямар нэгэн доголдол, дутагдал, хүчдэл унах зэрэг асуудал багасах юм.

   Яагаад энэ асуудлыг онцолж буйг тодруулъя. Өдгөө манай орны хамгийн хүчирхэг цахилгаан станц болох “ТЭЦ IV”-ийн хүчин чадал 450 МВт гэдэг. Тэгвэл түүний хагастай тэнцэх эрчим хүч импортоор авах болж байна. Нөгөөтэйгүүр, хойд хөршөөс анх 80 МВт цахилгаан авахад улс даяар бөөн баяр болж байж. Улмаар 175 МВт хүртэл нэмэх хүсэлтээ сүүлийн 10 жил батлуулж, шийдвэрлэж чадахгүй явсан. Харин энэ удаа тэрхүү хязгаарыг давж, шууд 210, 250 МВт эрчим хүч авахаар болсныг онцлохгүй байхын аргагүй.

   Ж.Равдандорж дарга өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үргэлжлэлийг “Сэлбэ” дэд станцаар үргэлжлүүлэв. Хуучин “Хайлааст”-ын 110 кВ-ын дэд станц гэгдэж байсан ч газар, орчин нөхцөлөөс шалтгаалж нүүлгэхээс өөр аргагүй болжээ. Учир нь, уг дэд станцын намагтай болохоор хөрс шилжиж, суулт өгч хэвийсний улмаас тоног төхөөрөмж даган хазайж, үйл ажиллагаанд нь доголдол гарах, улмаар эвдэрч сүйдэх эрсдэлд орсон байна. Анх 2009 оны сүүлчээр “Хайлааст”-ын 110/35/10 кВ-ын дэд станц нээлтээ хийснээр “Дорнод-2” болон “Умард” дэд станц хэт ачаалагдаж, доголдох магадлал нэмэгдэж байсныг сааруулсан байна. Гэвч ийнхүү онц ноцтой, давагдашгүй нөхцөл үүссэнээр урсгал засварын зардал жилд дунджаар 12 сая төгрөгөөр буюу 30 хувиар нэмэгдсэн гэдэг. Нүүлгэн шилжүүлэх ажлыг ЦДҮС компанийн дэд захирал Ц.Жаргалсайхан, Улаанбаатар салбарын ерөнхий инженер Я.Мөнхтөр нар удирдаж нийт бүрэлдэхүүн шилжүүлэх ажлыг хугацаанаас 15 хоногийн өмнө дуусгаж, 800 сая төгрөг зарцуулсан дүнтэй байгаа юм. Улмаар хотын хойд хэсэг буюу Сэлх, Бэлх, Сэлбэ, Чингэлтэй, Долоон буудал, зуслангийн 40 мянга гаруй өрхийн эрчим хүчний хэрэглээг найдвартай болгожээ.

  Удаахь ажил нь улс орны хэмжээнд ач холбогдолтой үйл явдал. Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 5-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 110 кВ-ын дэд станцад гэмтлийн мэдээлэл иржээ. Гарсан гэмтлийн дагуу Өндөрхаан, Бор-Өндөр талаас үзлэгийн бригад гарахад Мөрөн сумын нутагт цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 төмөр бетон тулгуур /шон/ унаж, нэг тулгуур хазайсан байжээ. Энэ нь тухайн үеийн хүчтэй хуй салхи, аадар бороо, мөндөр орсонтой холбоотой гэнэ. Эвдрэл, гэмтлийг засварлах, холбох ажлын мөрөөр Ж.Равдандорж дарга бүх хэлтэс, нэгжийн удирдлагыг яаралтай цуглуулж, шуурхай арга хэмжээ авч эвдрэл, гэмтлийг яаралтай устгах  график төлөвлөгөө боловсруулжээ. Түүний мөрөөр Ц.Жаргалсайхан ерөнхий инженерээр ахлуулсан баг бүрэлдэхүүн гурван өдөр ажиллаж гэмтлийг аюулгүй болгон, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэлсэн аж. Нийт 91 хүн ажиллаж, төмөр бетон тулгуур зөөх хоёр краз, газар ухах-булах хоёр эксковатор, газар ухах хоёр кат трактор, хүнд даацын машин механизм ачигч, дөрвөн өргөгч кран гээд 32 техник, машин механизм оролцжээ. Гэнэтийн аваарь, гэмтлийг шуурхай засч, төлөвлөгөөний дагуу сайн ажилласан хамт олондоо Ж.Равдандорж дарга уулзалтын үеэр дахин талархал илэрхийлэв.

   Эрдэнэт хотын дэд станцад 200 МВт хүчин чадалтай автотрансформатор суурилуулж анх удаа хүчдэл дор амжилттай залгасан байна. Урьд нь, Эрдэнэт дэд станц хэт ачаалалтай учраас ээлжит зогсолт хийх боломжгүй, хүндрэлтэй ажиллаж байж. Харин хоёр автотранформатор ашиглалтад оруулснаар хүчдэл дор сэлгэн залгах буюу ачаалал хуваарилах боломжтой болж доголдлыг арилгасан аж. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдрийн 06:38 цагт холбогдож, түүнээс хойш хүндрэлгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хангайн бүсийн салбарын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа эрс дээшилжээ. 220/110/35 кВ-ын Эрдэнэт дэд станцын транформаторын суурилагдсан нийт хүчин чадал 400 МВт болсон аж.

Хүлээгдэж байсан бүтцийн өөрчлөлт
  xentii Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирлын албыг авахдаа Ж.Равдандорж дарга бүтэц, нэгжийн тодорхой зохицуулалт хийнэ гэдгээ хэлж байжээ. Өдгөө түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн, зарим нь гүйцэлдэв. Эрчим хүчний гэлтгүй аливаа тоног төхөөрөмж ажиллуулахад реле хамгаалал, автоматикийн асуудалыг маш чухалд тооцдог. Энгийнээр хэлбэл үйл ажиллагааны зүрх нь реле хамгаалалт. Тийм ч учраас Ж.Равдандорж дарга Реле хамгаалалт, автоматикийн хэлтэс байгуулан ажиллуулж эхэлсэн байна. Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдахад уг саналаа оруулсан нь дэмжигдсэн аж. Улмаар гүйцэтгэх захирлын Б/86 дугаар тушаал гарч наймдугаар сарын 12-ноос шинэ хэлтэстэй болжээ. Тус хэлтэс эрчим хүчний дамжуулалтад ашиглаж буй автомат байгууламж, энергийн бланс тодорхойлогч тоолуур, тогтмол гүйдлийн үүсгүүр тэжээл, цахилгаан тоноглолын хөндийрүүлэлт, аянга хамгааллын найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй.

   Үүнээс гадна шинэ салбар байгуулсан нь Говийн бүсийн салбар юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд салбар байгуулах нь цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хангамж, хэрэглээ, дамжуулах үйл ажиллагааны бэлтгэл гэж болно. Тавантолгой, Мандалговь, Оюутолгойд шинэ дэд станцууд ажиллаж эхлэх, бүтээн байгуулалт өрнөх үед энэ салбарын үйл ажиллагаа илүү идэвхжих учиртай. Өөр нэгэн бүтцийн өөрчлөлт нь Улаанбаатар салбарыг тусад нь гаргасан явдал. ЦДҮС компанийн одоогийн байрны 1, 2 дугаар давхарт байрлан ажиллаж байсан хамт олон ийнхүү тусдаа байртай болсон нь салбарын биеэ даасан үйл ажиллагаа болон тогтвортой ажиллагааг хангахад тустай гэж үзсэн тул “ТЭЦ IV” станцтай зөвшилцөн гурван давхар оффисын барилгатай болгожээ.

Нийт ажилтны нийгмийн хамгаалал
 IMG_6728  Юун түрүүнд ажилтнуудаа дүрэмт хувцастай болгосныг онцлох нь зүй. Компанийн өнгө төрх, имиж бүрдүүлэх зорилгоор ажилтнуудад эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас хийлгэсэн бөгөөд загвар, дизайныг бараг л Ж.Равдандорж дарга өөрөө боловсруулжээ. Компанийн лого, нэр бүхий эмблэмтэй дүрэмт хувцсаар жигдэрсэн ажилтнууд ажил, мэргэжлээрээ бахархах, хамт олон нэгдэх, хамтач уур амьсгал бүрдүүлэх сайн талтайг онцоллоо.
   Ажилтнуудад зориулж 135 айлын орон сууц бариулж буйгаа тэрээр дурдсан юм. Хэдийгээр жилийн өмнө эхэлсэн барилга боловч үйл ажиллагаа нь тодорхойгүй шалтгаанаар зогсч, удаашраад буй. Гэхдээ Ж.Равдандорж захирал барилга угсралтын компанитай тохиролцон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь “Нэмүү өртгийн албан татвар багтаад ам метр талбай нь нэг сая төгрөг байх бөгөөд бүрэн хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд гарсан валютын өөрчлөлт, барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарч энэ үнэ өөрчлөгдөхгүй” гэсэн заалт. Тодруулбал, ашиглалтад орох үед ажилтнууд нь нэг сая төгрөгөөр үнэлэгдэх талбайтай орон сууцанд орох аж. Барилгын ажлыг энэ ондоо багтааж 50 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж буйг уулзалтын үеэр онцоллоо. Мөн жил бүр ажилтнуудад олгодог орон сууц, хашаа байшингийн урамшуулал, тэтгэлэг олгодог ажил үргэлжилсэн. 2011 онд 10 хүнд тэтгэлэг өгсөн бол өнгөрсөн жил зургаан хүнд урамшуулал олгожээ. Харин энэ онд нийт 15 хүнд урамшуулал олгосон аж. Ж.Равдандорж захирал уулзалтын үеэр нэмээд 10 хүнд тус бүр гурван сая төгрөгийн дэмжлэг, тэтгэмж олгохоор болсныг зарлаж, нэрсийг уншиж танилцуулав.

   Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээж авснаас хойш яг нэг жил өнгөрч буй тул хамт олондоо гэнэтийн бэлэг шиг мэдээ дуулгасан нь цалин нэмэх асуудал байлаа. Тэрээр албаа хүлээж авсан даруй нийт ажилтны цалинг 50 мянган төгрөгөөр нэмж байж. Харин энэ удаа ажилтнуудынгаа цалинг 20 хувиар нэмэхээр ТУЗ-ийн тогтоол батлуулжээ. Өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, амжилттай байсан тул ТУЗ ч саналыг эергээр хүлээн авч. Цахилгаан, эрчим хүчний салбар дахь аль ч төрийн байгууллагад цалин нэмээгүй байхад ЦДҮС компани ийнхүү 32 хувиар нэмэгдүүлсэн нь үнэхээр зөв, сайн ажиллаж буйг түмэн олон харсны илрэл биз. Жишээ нь, Эрчим хүчний зохицуулах хороонд тарифын өөрчлөлт, ухаалаг хэрэглээний үнэлгээ нэвтрүүлэх санал гаргаж. Үүнийг хэрэгжүүлснээр энэ жилийн борлуулалтын орлогын хэмжээг 24.5 тэрбум төгрөг хүргэж 6.7 тэрбумаар нэмэгдүүлэн батлуулжээ. Энэ мэтээр алдагдал бууруулж, ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан тул аравдугаар сарын 1-нээс цалингийн 20 хувийн нэмэгдэл тооцохоор болсон аж.
   Ийнхүү Ж.Равдандорж дарга өнгөрсөн 12 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлаа хамт олондоо танилцуулаад, цаашид хамтран ажиллах, хамт олноороо хичээхийг уриалав. Хийнэ гэсэн ажлаасаа хийж гүйцэтгэсэн нь энэ бол цаашид хийх ажил мөн л гарч ирдэг. Энэ ёсоор дараа дараагийн зорилго, зорилтоо хамт олондоо дуулгав. Компанийн засаглал сайжруулж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлэн тэлж, хүний нөөцөө чадавхижуулах гэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, санхүүгийн оновчтой байдал, технологийн удирдлага нэвтрүүлэх, реле хамгаалалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотыг шинэ тойрог, системээр хангаж, шинэ бүтээн байгуулалтад гар бие оролцох ёстойг хэллээ.

   Уулзалтын төгсгөлд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийнхан өөрийн сүлд дуутай болж буйг зарлалаа. “Дамжуулах сүлжээ” хэмээх дууны үгийг эрчим хүчний ахмад ажилтан У.Баяндорж бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр аялгууг тэрлэжээ. Ийнхүү бүх нийтээр дуулах, эгшиглүүлэх сүлд дуутай болсноор хамт олныг идэвхжүүлж, урам зоригтой ажиллах боломж бүрдүүлнэ гэж үзсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.23.51.5)
    равдандорж гэж нэг баагий бүгдийг хийчихсэн юм шиг ...
    2013 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za amjiltaa vnen baih boltugai
    2013 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК