
Тодруулбал хоёр хоногийн өмнөөс "Од" группын нэг килограмм "Ургац" гурил 550 төгрөг байсан нь 620 төгрөг болсон бол дээд гурилын үнэ 850 байсныг 920 төгрөг болон нэмэгдсэн байна. Түүнчлэн "Улаанбаатар" компани өнгөрсөн бямба гарагт нэгдүгээр гурилын үнээ кг тутамд нь 90 төгрөг, дээдийг нь 70 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаад байгаа юм.
Дашрамд дуулгахад Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 60 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 36 компанид өгөөд байгаа аж.