
Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа 40 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавин маргааш жагсаал, цуглаан хийхээ мэдэгдээд байсан. Тэгвэл тэд жагсаал хийхээ хойшлуулжээ. Учир нь маргааш 11.00 цагт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр буюу ажил олгогч, ажилчин, төр гэсэн гурван талынхан цалин нэмэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна.